Монгол Улсын Засгийн газар өчигдөр /2025.10.09/ хуралдаж, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тус тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж эхлээд байна.
Тэгвэл одоогоор маш нууцад хамаатаж байсан 40 гэрээ ил болоод буй. Эл гэрээнүүдэд нүүрсний чанартай холбоотой асуудлыг нийтлэг байдлаар дараах заалтаар тусгажээ. Тухайлбал, Бодь Интернэшнл ХХК-тай ДАНГААРАА байгуулсан хоёр гэрээний зургаадугаар зүйлд эл асуудлыг тусгажээ.
6.1 Гэрээний дагуу нийлүүлэх нүүрс нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн ордоос олборлосон нүүрс байна.
6.3.1 Талуудын төлөөллийг байлцуулан ачигдаж буй нүүрснээс 30 мянган тонн тутамд нэг удаа дээж авна. Дээжийн чанарыг шинжлэхдээ ISO стандартыг мөрдөнө
6.3.2 Гуравдагч дээжийг агаараас тусгаарлан битүүмжилж, дээж авсан өдрөөс хойш 30 хоногийн турш хадгална
6.3.3 Талууд нүүрсний чанарын шинжилгээг тус тусын лабораторид хийнэ
6.3.4 Талуудын хооронд нийлүүлсэн нүүрсний чанарын талаар маргаан гарвал гүйцэтгэгч талын нэрлэсэн худалдан авагч нь гурав хоногийн дотор мэдэгдэж, нүүрсний ачилтыг түр хугацаанд зогсооно...