Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун бүсэд гурил, тэжээлийн гаалийн татварыг 2026 оны 4-р сарын 10 хүртэл тэглэх ЗГ-ын тогтоол гарлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр баруун бүсэд гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх Засгийн газрын тогтоол гарсан байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэхдээ "Өнгөрсөн зун баруун бүсийн ихэнх аймаг, сумын нутаг гантай байсан. Үүний улмаас малын тарга тэвээрэг гүйцээгүй, ахиу хадлан тэжээл авч чадаагүй. Улаан буудайн ургац алдсанаас болж алслагдсан баруун бүсэд гурилын үнэ өсөх болсон.

Тиймээс баруун бүсэд гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх тогтоолыг гаргалаа. Тодруулбал,

-Баян-Өлгий аймгийн Цагааннуур,

-Ховд аймгийн Ярант,

-Увс аймгийн Боршоо,

-Завхан аймгийн Арцсуурь,

-Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлох гаалийн татварын хувь хэмжээг 2025 оны аравдугаар сарын 16-наас 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд тэг хувь байна" гэлээ.

Хөлөндөө буудуулаад жил өнгөрсөн ч тусламж авч чадаагүй байсан дүрвэгчид Монголын энхийг сахиулагчид тусламж үзүүлж, НҮБ-д хүлээлгэн өгчээ
Хөлөндөө буудуулаад жил өнгөрсөн ч тусламж авч чадаагүй байсан дүрвэгчид Монголын энхийг сахиулагчид тусламж үзүүлж, НҮБ-д хүлээлгэн өгчээ
 
“Фортуна“ Батбаяр “С.Ганбаатартай битгий мэтгэлцээрэй. Наад мэтгэлцээн чинь ГАЙ БОЛНО ШҮҮ“ гэж байнга ярьж байсан
“Фортуна“ Батбаяр “С.Ганбаатартай битгий мэтгэлцээрэй. Наад мэтгэлцээн чинь ГАЙ БОЛНО ШҮҮ“ гэж байнга ярьж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.