Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөлөндөө буудуулаад жил өнгөрсөн ч тусламж авч чадаагүй байсан дүрвэгчид Монголын энхийг сахиулагчид тусламж үзүүлж, НҮБ-д хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны алба хаагчид НҮБ-ын мандатад заагдсан үүргээ чадварлагаар биелүүлжээ.

Тодруулбал, Жамжанг суурингийн Ажоунг Тонк дүрвэгсдийн хуарангийн оршин суугч Мухаммэд Мажар гэх 39 настай иргэн баруун хөлийн шилбэндээ буудуулж хугарснаас хойш 1 жил өнгөрсөн, эмнэлгийн тусламж авч чадаагүй, өнөөг хүртэл хөл нь эдгэрээгүй байгаа талаараа захидал бичин тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй "Зэв" баазаас тусламж хүссэн байна.

Харин уг баазад үүрэг гүйцэтгэж буй манай энхийг сахиулагчид түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж НҮБ-ийн дүрвэгсэдийн асуудал хариуцсан байгууллага (UNHCR)-ийн удирдлага, ажилтангуудад хүлээлгэн өгчээ.

Дархан аварга Н.Батсуурь: Хүүхдийн мөнгө яах вэ. Архины үйлдвэрээсээ өндөр татвар авдаг болмоор байна. Монголчууд хордоод дууслаа
Дархан аварга Н.Батсуурь: Хүүхдийн мөнгө яах вэ. Архины үйлдвэрээсээ өндөр татвар авдаг болмоор байна. Монголчууд хордоод дууслаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.