
Хүн бүр эрүүл, урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Үүний тулд зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, архи, тамхи, мансууруулах бодисоос татгалзах, стрессээ зөв зохицуулах зэрэг энгийн боловч чухал зуршлууд амьдралын чанарыг тодорхойлдог.
Судалгаагаар эрүүл зан үйл, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлснээр халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг 90 хувь хүртэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг 80 хувь, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг 90 хувь, харин хавдрын эрсдэлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Гэвч өнөөдөр манай улсад хүн амын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, харин 18.3 хувь нь ДЭМБ-ын зөвлөсөн идэвхтэй хөдөлгөөний хэмжээнд хүрдэггүй байна. Мөн ажил, сургууль, гэр хоорондоо идэвхгүй хэв маягаар амьдардаг хүмүүсийн тоо өсөж байгаа нь анхаарал татах үзүүлэлт юм.
Ийм нөхцөлд мэргэжлийн түвшний дасгал хөдөлгөөн, зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОУХМ Б.Хулан “Нийслэл фитнесс”-ийг үүсгэн байгуулжээ.
Монголын бодибилдинг, фитнесийн салбарт тэргүүлэгчдийн нэг Б.Хулан олон улсын тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан шилдэг тамирчин юм.

Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
- 2003, 2004 онд БНСУ-д болсон Тае-бо аэробикийн ДАШТ-ээс хошой алтан медаль
- 2003 онд Болгар улсад болсон Спорт аэробикийн Дэлхийн цомын мөнгөн медаль
- 2005 онд ОХУ-д болсон Олон улсын тэмцээний мөнгөн медаль
- 2005 онд Тайландын Бангкок хотод болсон Азийн аваргаас шагналт байр
- 2008 онд Аэробик гимнастикийн ОУХМ цол хүртсэн
- 2017 онд Улаанбаатар хотын ДАШТ-ээс мөнгөн медаль
- 2017 онд Хятадын Mr. Olympia тэмцээнд 4-р байр
- 2017–2019 онд Хятад улсын олон улсын тэмцээнүүдэд дараалан 1-р байр
- 2018 онд АНУ-ын Mr. Olympia-д 8-р байр
- Улсын аваргын спорт гимнастикт 2, аэробикт 8, бодибилдингт 5 удаа алтан медаль
- 2022 онд Тайландад болсон ДАШТ-ээс фитнесс болон бикини модель ангилалд тус бүр 3-р байр
Тэрээр өөрийн туршлага, мэдлэгээ шавь нартаа өвлүүлэн тэднийг тив, дэлхийн тавцанд амжилт үзүүлэхэд нь бэлтгэж байгаа билээ.
“Нийслэл фитнесс” төв нь хүн бүрт тохирсон дасгал, зөв хооллолт, сэтгэлзүйн дэмжлэгийг хослуулан эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой.
Энд зөвхөн тамирчид бус, ажил, амьдралын завгүй иргэд ч өөрт тохирсон хөтөлбөрөөр эрүүл, идэвхтэй амьдралын шинэ зуршлыг эхлүүлэх боломжтой юм.
“Эрүүл хүн – Эрүүл нийслэл” уриан дор “Нийслэл фитнесс” төв хүн бүрийг өөрийнхөө төлөө хөдөлгөөнд уриалж байна.
