
DIGITAL хамтлагийн Баавар буюу Ш.Батбаяр "Халамцуу яриа" нэвтрүүлэгт орох үеэрээ, "Манай Эрка бол энд тэнд “ЧАМДАА”-г дуулаад л явж байгаа. Тэр дууг ганц Эрка зохиогоогүй шүү дээ. Студийн мөнгө төгрөгийг нь бид нар бүгд л өгсөн. Эрка бол DIGITAL гэдэг нэрээр хангалттай л амьдарлаа шүү дээ. Одоо бид хоорондоо уулзаж, ярилцаад 25 жилийн ойгоо цэнгэлдэхэд гоё хийх ёстой. Хааяа залгахаар утсаа авахгүй. Тэнгэрийн амьтан болчихсон байна билээ" гэж хэлсэн нь цахим орчинд тархаж, “Дижитал”-ийн фенүүдийг талцахад хүргэсэн.
Үүнтэй холбоотойгоор, Дижитал”-ийн Эрка буюу Г.Эрдэнэбилэг өөнөөдөр өөрийн цахим хуудсандаа, "Тэр жил Хөвсгөлд ICE TOP, Digital хамтлагууд тоглолт хийв. Тоглолт дуусаад зохион байгуулсан нөхөр алга болов. Хөвсгөлийн буудалд хэд хоног чойров. Сүүлд нөгөө зохион байгуулдаг нөхөртэй соёлын төвийн хойно улаан халз тулав. Барьж аваад балбах гэсэн чинь …. намайг “Мөрөнгөөс гараад утсаа салгаад хэд хоног алга болчих би бусдыг нь зохицуулна” гэсэн юм гэв. Гэх зэргээр их юм ярина даа. Ичих нүүр байдаг бол ингэсгээд зогсчхоорой" гэв.