Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биткойны ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Биткойны ханш арилжааны явцад 9.5 хувиар өсөж, хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ. Тийнхүү тус криптовалютын ханш түүхэн дээд үзүүлэлтийг шинэчилсэн байна.

Орон нутгийн цагаар 08:06 цагийн байдлаар биткойны ханш өссөөр 21.311 доллараар (+ 9,6%) арилжаалагдав. Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” боломжтой.

Анх 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болжээ. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй аж.

Хятадын аппарат сарны хөрсний дээжийг авчирлаа
Хятадын аппарат сарны хөрсний дээжийг авчирлаа
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.