Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Netflix: Starting 5 цувралын шинэ улирлын трейлер цацагдлаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 45 секунд

Сагсан бөмбөгийн ертөнцийн хамгийн их хүлээлттэй баримтат нэвтрүүлгүүдийн нэг болох Netflix-ийн Starting 5 цувралын хоёрдугаар улирлын трейлер өнөөдөр албан ёсоор цацагдлаа. Тус цувралд NBA-ийн одод болох Шэй Гилжэс-Александер, Кевин Дурант, Тайрис Халибертон, Жэйлен Браун, Жэймс Харден нарын 2024-25 оны онцлох мөчүүдийг үзэгчдэд хүргэх юм.

Оклахома Сити Тандерийн од Шэй Гилжэс-Александер өнгөрсөн улиралд гайхалтай амжилт үзүүлж:

  • Онооны аварга болж,
  • NBA-ийн үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор тодорч,
  • Тандерийн түүхэн дэх анхны аваргын цомыг авчирсан билээ.

Мэдээж энэ бүхэн Starting 5 цувралын гол цөм нь байх нь тодорхой.

Харин Тайрис Халибертон Индиана Пэйсерсийг ид шид мэтээр Финалд хөтөлсөн ч шийдвэрлэх долоон дахь тоглолтод ахиллын шөрмөсөө тасалж, улирлаа харамсалтайгаар өндөрлүүлсэн. Энэхүү сэтгэл хөдөлгөм бас гунигт мөчийг цувралд шинэ өнцгөөс дахин өгүүлэх юм.

Өнгөрсөн жил Кевин Дурантын Финикс Санс дахь ээдрээтэй улирал, наймааны цуурхал дунд өнгөрүүлсэн тоглолтууд, эцэст нь улирлын дараа Хьюстон Рокетс руу шилжсэн үйл явцыг энэхүү цувралд дэлгэрэнгүй өгүүлэх аж.

Мөн Жэймс Харден, Жэйлен Браун нарын хувийн аялал, талбай дээрх сорилт, ялалт, бэрхшээлүүдийг үзэгчид дэлгэцнээ үзэх боломжтой.

Сагсан бөмбөгийн ордонд бичигдсэн шинэ түүхүүдийг арын тайзнаас нь харуулах Starting 5 цувралын хоёрдугаар улирал энэ сарын 15-нд Netflix дээр нээлтээ хийнэ.

Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын олон гишүүн МАН-ын бүлгээс, МАН-аас гарах арга хэмжээ авна гэв
Б.Энхбаярыг намаас хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол УИХ-ын олон гишүүн МАН-ын бүлгээс, МАН-аас гарах арга хэмжээ авна гэв
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.