Өнгөрөгч Даваа гарагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлсэн байдаг. Эл шаардлагаар тэд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөртэй нь нэр холбогдоод буй гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг хуулийн байгууллагаар эцэслэн шалгаж шийдвэрлэгдтэл чуулганыг удирдах ёсгүй гэж үзсэн юм. Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Ардчилсан нам өрсөлдөгч намынхаа дотоод зөрчлийг дэвэргэж, шантааж хийх байдлаар асуудалд хандаж болохгүй. Д.Амарбаясгаланд амжилт хүсээд парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах хэрэгтэй байна" гэв.