Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Covid-19 хүнд, хөнгөн тусах нь хүний генээс шалтгаалж байна

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Огноо
Унших
2 минут 1 секунд

Covid-19 халдвар авсан хүмүүсийн зарим хүнд, зарим нь хөнгөн өвдөж, зарим нь бүр огт шинж тэмдэггүй байгаа нь тухайн хүний генээс шалтгаалж байгааг эрдэмтэд олж мэджээ.

Шотландын Эдинбургийн хааны эмнэлгийн зөвлөх, профессор Кеннет Бэйлигээр удирдуулсан судалгааны баг эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн covid-19 халдвартай 2000 гаруй өвчтөнд судалгаа хийжээ. Судалгааны явцад эдгээр хүмүүсийн геномыг эрүүл хүмүүсийнхтэй харьцуулахад хэд хэдэн ялгаа байгааг илрүүлсэн байна. Энэхүү судалгаа нь дархлааны систем хаана доголдож байгааг тодорхой болгож, covid-19 өвчнийг эмчлэх шинэ арга барил олоход туслах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар TYK2 гэх ген нь хүний дархлааны эсүүдийг илүү түрэмгий болгодог бөгөөд энэ генд доголдол үүсвэл дархлааны тогтолцоо мөн доголдож, өвчтөний уушги хүчтэй үрэвсэж эхэлдэг байна.

Мөн үрэвслийн үед чухал үүрэг гүйцэтгэдэг “DPP9” ген болон вирусийг үржүүлэхээс урьдчилан сэргийлдэг “OAS” генүүд өвчин хүндрэхэд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Түүнчлэн “IFNAR2” генийн өөрчлөлтийг илрүүлсэн ба энэ нь халдварын эхний шинж тэмдэг илрэнгүүт дархлааг өдөөж буй вирусийн эсрэг хүчтэй молекул болох интерфероныг боловсруулдаг байна. Тиймээс тухайн өвчтөний бие махбод хэтэрхий бага интерферон ялгаруулдаг бол энэ нь вируст хурдан үржих боломж олгож, улмаар өвчин хүндэрдэг гэсэн үг юм. Интерфероныг эмчилгээний зорилгоор нэмэлтээр хэрэглэж болдог ч covid-19 нь нэгэнт хүндэрсэн хүнд өвчтөнд тус болохгүй гэж ДЭМБ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Халдвартайгаа тэмцэж чадсан 107 настай эмэгтэй
Халдвартайгаа тэмцэж чадсан 107 настай эмэгтэй
 
Д.Амарбаясгалан: Малчдыг “Мэдлэггүй, чадваргүй“ гэсний чинь төлөө тойрог дээр чинь малчидтайгаа очиж жагсана шүү
Д.Амарбаясгалан: Малчдыг “Мэдлэггүй, чадваргүй“ гэсний чинь төлөө тойрог дээр чинь малчидтайгаа очиж жагсана шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.