Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Улаанбаатар бол жилийн 200 орчим өдөр нь хүйтэн байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нийслэл хотыг дулааны дөрвөн том станц дулаанаар хангадаг бөгөөд ачаалал нь дээд цэгтээ хүрсэн. Тэгвэл "Сэлбэ 20 минутын хот" хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна.

Тодруулбал, 26.68 МВт хүчин чадалтай Сэлбэ дэд станц, 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа станцаас дулаан хангамжаа авах юм. Сэлбэ дэд станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бол Дамбадаржаа станцын барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлнэ. Мөн энэхүү станцуудаас гадна нарны хавтан, геотерм буюу газрын гүний дулаанаар ч тодорхой хэсгийн дулааныг хангахаар судалгааны ажлууд үргэлжилж байна.

“Дүүжин замын тээвэр” төслийн тав дахь тулгуур баганыг суурилуулжээ
“Дүүжин замын тээвэр” төслийн тав дахь тулгуур баганыг суурилуулжээ
 
АН-ын дарга О.Цогтгэрэлээс Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
АН-ын дарга О.Цогтгэрэлээс Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.