Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.12.15/ нийт 1358 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 557 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 126 байсан аж. Хулгайлах гэмт хэрэг 16, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгджээ.
Согтуугаар автомашин жолоодсон 28, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92, хүний биед халдсан 29, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 239 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 70 тохиолдол гарчээ.