Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУВИЛБАР: Нам, бүлэг хоёроо салгахгүйн тулд О.Цогтгэрэл бүлгийн даргаа өгөхгүй байх уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 58 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар цаг үеийн асуудлуудаас гадна бүлгийн даргын томилгоогоо шийдвэрлэж магадгүй байна. Учир нь одоогийн бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргаар сонгогдож, дээд шүүх албан ёсоор бүртгэсэн.

Тэгвэл О.Цогтгэрэл бүлгийн даргын суудлаа өгөхгүйгээр үргэлжлүүлэн ажиллах хувилбар байна. Учир нь өнгөрсөн хаврын чуулганы үеэр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр намын бүлгийн дарга нь Ерөнхий сайдтай мэтгэлцэх хэмжээнд очиж буй. Хэрвээ бүлгийн даргаа өгсөн тохиолдолд Ардчилсан нам дахин хоёр хуваагдах эрсдэл бий.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйл буюу УИХ-ын асуулгын цаг

112.1. Ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагийн үдээс хойшх нэгдсэн хуралдаан гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавих Улсын Их Хурлын асуулгын цаг байна.

112.2. Гишүүд Ерөнхий сайдад тавих асуултаа асуулга болохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлэх бөгөөд ирүүлсэн асуултыг нэгтгэн Улсын Их Хурлын дарга Ерөнхий сайдад ажлын 2 өдрийн дотор хүргүүлж, асуултыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулна.

112.3. Улсын Их Хурлын асуулга, түүнд өгөх Ерөнхий сайдын хариултыг Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэхгүй.

112.4. Улсын Их Хурлын асуулгын цагт Ерөнхий сайд өөрөө биечлэн хариулт өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох Засгийн газрын гишүүн нэмэлт хариулт өгч болно.

112.5. Улсын Их Хурлын асуулгын нийт хугацаа 2 цагаас хэтрэхгүй. Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авах хугацаа цөөнхийн бүлэгт 75 минутаас, олонхын бүлэгт 15 минутаас, цөөнхийн гишүүдэд 30 минутаас хэтрэхгүй байна.

112.6. "Цөөнхийн бүлэгт оногдсон хугацааны хоёрны нэг хүртэлх хугацааг тухайн бүлгийн дарга, эсхүл бүлгээс томилогдсон гишүүний цуварсан асуултаар эхлүүлж мэтгэлцүүлнэ. Үлдсэн хугацаанд цөөнхийн бүлгийн бусад гишүүн асуулт асууж, хариулт авна гэжээ.

Мөн түүнчлэн Засгийн газарт хамтрах гэх мэт том хэмжээний асуудал үүсэхэд Ардчилсан намын бүлэг дотроо хоёр хуваагдах том эрсдэл үүсэх юм.

CS GO: Fissure Playground 2 тэмцээнд FURIA түрүүлж The MongolZ дэд байр эзэллээ
CS GO: Fissure Playground 2 тэмцээнд FURIA түрүүлж The MongolZ дэд байр эзэллээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.