
УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Н.Учрал "Монголоор дүүрэн панелист, модератор болчихлоо. ЗГ-ын гишүүд энд тэнд очиж панелист, модератор хийх гэж байгаа бол асуудал шийд. Чадахгүй бол битгий оролц. Төрөөс их хэмжээний мөнгө гаргаж том форум хийхээ зогсоох хэрэгтэй" гэв.