
Хятад Улсын Xiong’An хотод болж буй FIBA 3x3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр, Э.Маргад нар оролцохоор болсон билээ.
Эхний тоглолтод Монголын шигшээ баг Италийн шигшээтэй 10:15 цагаас өрсөлдөх бол хоёр дахь тоглолтоо дэлхийн шилдэг багуудын нэг Аргентинтай 12:45 цагаас хийхээр болжээ.
Монголын шигшээ багийн хувьд энэ хоёр тоглолт нь хэсгийн шатанд цаашид урагшлах боломжоо тодорхойлох маш чухал учраанууд бөгөөд эхнээсээ өндөр түвшний өрсөлдөгчидтэй нүүр тулах нь багийн туршлага, чадварыг сорих шалгуур байх болно.
Э.Ариунтөгс