Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусч, УИХ-ын чуулган төсвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын намрын чуулган өнгөрөгч Даваа гарагт нээлтээ хийсэн. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан юм. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг ажлын хоёр хоногийн завсарлага авсны дагуу чуулган өнөөдөр буюу Лхагва гарагт үргэлжилнэ. Ингэхдээ Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ хийнэ.

Өнөөдөр шүүгдэх хүн амины хэргийн шүүгдэгчдийг хуяглан, шүүх рүү хүргэжээ
Өнөөдөр шүүгдэх хүн амины хэргийн шүүгдэгчдийг хуяглан, шүүх рүү хүргэжээ
 
11 дүгээр ангийн сурагчид эмэгтэй сурагчийн биед халджээ
11 дүгээр ангийн сурагчид эмэгтэй сурагчийн биед халджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.