Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бүх нийтийн гүйлт-2025” энэ сарын 20-нд болно

Огноо
Унших
2 минут 15 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдах “Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээ есдүгээр сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

  • 10км, 21км, 42км зайн, энгийн болон пара төрөлд оролцогч эрэгтэй, эмэгтэй эхний 3 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагналтай.
  • 5км бүх нийтийн гүйлт нь насны ангилалгүй бөгөөд эхний 10 байранд медаль, өргөмжлөл, ивээн тэтгэгчдийн шагнал олгоно.

“Итгэл, найдвар, боломж” марафоны бүх зай төрөлд оролцсон хүн бүрт гүйлтийн финишер медаль, батламж гардуулна.

  • 21км болон 42км зайн оролцогч нарын бүртгэлийн хураамжинд эд зүйлсээ хийж хадгалуулах уут, марафоны цамц нэмэлт төлбөргүй багтсан болно.
  • Оюутан 5км гүйлтэд оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 10 байранд медаль батламж, ивээн тэтгэгчийн шагналтай.

Эрүүл мэндийн өдөрлөг: Бүх нийтийн гүйлтийн үеэр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд олон нийтийг эрүүл мэндийн дадалд уриалах өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгт нийтийн биеийн тамирыг дэмжих болон иргэдийн зөв зохистой хооллолтын мэдээлэл өгөх зорилгоор фитнесс, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр болон бусад чиглэлийн танилцуулах үйл ажиллагаа явагдана.

Марафоны экспо: Энэхүү үйл ажиллагаа нь марафонд оролцогчид, олон нийтэд тус гүйлтийн арга хэмжээг таниулахаас гадна хөгжлийн бэрхшээлийн талаар нийгэм дэх ойлголт, хүмүүсийн хандлагыг өөрчлөх, ХБ-тэй иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн харилцааг нь спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой. Экспо 9-р сарын 17-19-ний өдрүүдэд болно.

Гүйлтэнд хамт олон, найз нөхөд, сургууль, ангиараа оролцох сонирхолтой бол нэгдсэн журмаар бүртгүүлж энгэрийн дугаараа хүргүүлэн авах боломжтой, 99081118, 80683355 дугаараар холбогдож байгууллага хамт олны нэгдсэн бүртгэлийн мэдээлэл авна уу.

Д.Амарбаясгалан: Нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй
Д.Амарбаясгалан: Нэг ангид 70 хүүхэд сурч байгааг хараад төсөв байхгүй гэж шалтаглах эрх бидэнд байхгүй
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.