
Ирландын боксын түүхэнд анх удаа хоёр ирланд тамирчин дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахаар болж байна. Уг тулаанд Льюис Крокер, Падди Донован нар Олон Улсын боксын холбооны 66-кг-ийн жингийн аваргын төлөө хүч үзэх юм. Тус тулаан Ирландын үндэсний цэнгэлдэх талбай буюу Clearer Twist National Stadium-д энэ сарын 13-нд болно.
Эргэн санавал энэхүү цэнгэлдэхэд 2018 онд олимпын тамирчин Падди Барнс Дэлхийн боксын зөвлөлийн жижиг жин буюу 51-кг-ийн аваргын төлөө Никарагуа Улсын тамирчин Кристофер Росалес-тай тулалдсан. Барнс эхэндээ давуу байсан ч дөрөвдүгээр үед хүчтэй цохилт авч, ялагдал хүлээн Кристофер Росалес-д Дэлхийн боксын зөвлөлийн 51-кг-ийн жингийн аваргын цомыг алдсан түүхтэй.
Удахгүй болох гэж буй тулааны талаар Льюис Крокер, “Энэ тулаан миний хувьд түүхэн мөч. Ирландын хоёр боксчин дэлхийн аваргын төлөө тулалдаж байгаа нь гайхалтай. Би бүх хүчээ дайчлан, үзэгчдэд үнэхээр сонирхолтой тулаан үзүүлэхийг хүсэж байна” гэж ярьжээ.
Харин Падди Донован, “Би энэ тулаанд бүрэн бэлтгэлтэй байна. Крокер маш хүчтэй өрсөлдөгч, гэхдээ би өөрийн давуу талыг ашиглаж, дэлхийн аварга болохыг зорьж байна” гэв.
Э.Ариунтөгс