Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрчист Монгол”-ын захирал Г.Амартүвшин Ерөнхий сайдыг ПОПОРЛОО гэж шүүмжиллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын шинэчлэлийн хүрээнд ТӨК-ийн захирлуудын цалинг сайд нарын түвшинд буюу 3-5 сая төгрөг болгож бууруулна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг. Мөн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ч үүнийг баталж "Компани нь өндөр алдагдалтай ажиллаж байхад, захирал нь 30 сая төгрөгийн цалин аваад байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэнчлэн, цалинг нь сайд нар түвшинд хүртэл бууруулах бодлого баримтална" гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр эрчим хүчний салбар дахь ТӨК-иудын нэгдэл болсон "Эрчист Монгол"-ын Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин улс төрийн шинжтэй нэгэн чухал байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "ТӨК-ийн захирлуудын цалинг 3 сая болгож бууруулна гэж ПОПОРЧ болохгүй. Захирлуудын цалинг 3 сая болговол ХУЛГАЙ дийлдэхгүй. Тэр ч бүү хэл 3 сая төгрөгөөр ажиллах шинжээч ч олдохгүй" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл тэрбээр Ерөнхий сайдынхаа шийдвэрийг дэмжихгүй, эсэргүүцсэн байр суурь илэрхийллээ. Үүнээс харахад, ТӨК-ийн захирлуудын цалинг бууруулж, сайд нарын түвшинд хүргэх ажил бодит байдал дээр хэрэгжихгүй байх магадлал өндөр байна.

Чикаго Буллс баг Жош Гиддитэй 100 саяын гэрээ байгууллаа
Чикаго Буллс баг Жош Гиддитэй 100 саяын гэрээ байгууллаа
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.