Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чикаго Буллс баг Жош Гиддитэй 100 саяын гэрээ байгууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 17 секунд

Чикаго Буллс баг Жош Гиддитэй дөрвөн жилийн 100 саяын гэрээ хийж багтаа авч үлдлээ. Тус тоглогчийг Чикаго Буллс өнгөрсөн зун Оклахома Сити Тандер багаас авч, түүний оронд Алекс карусог явуулсан билээ. Гидди өнгөрсөн улиралд Чикаго Буллс багт 14.6 оноо, 8.1 самбар, 7.2 дамжуулалт дундажлан сайн тоглолт үзүүлсэн. Түүнийхээ үр дүнд Гидди 150 саяын гэрээ хүсч байсан ч, НБА-ийн багууд түүнд энэ хэмжээний мөнгөн дүн ахадна гэж үзэж байв. Улирал дууссаны дараа Чикаго буллс баг Жош Гиддийд 80 саяын гэрээ санал болгосон хэдий ч энэ нь Гиддигийн хүсэж буй цалин биш байсан учир гэрээг хүлээн авалгүй явсаар өдийг хүрсэн. Харин өнөөдөр 2 тал харилцан тохиролцоонд хүрч чаджээ.

Гидди гэрээ байгуулсныхаа дараа “Би өөрийгөө сайжруулахыг хүсэж байна. Залуу учраас хөгжих олон боломж бий. Дараагийн улиралд илүү сайн тоглохыг зорьж байна” гэж хэлжээ.

Э.Ариунтөгс

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.