Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FIBA: Европын аварга шалгаруулах тэмцээний шилдэг найман баг тодорлоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 17 секунд

FIBA ​​2025 Европын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд үлдсэн 16 багийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолтууд дуусаж, шигшээ найман баг шалгарчээ.

Есдүгээр сарын 7-д Латвийн Рига хотод болсон Серби болон Финландын шигшээ багуудын хоорондын тоглолтод Сербийн шигшээ баг хожигдсоноор аваргын хувь заяанд маш том өөрчлөлт орлоо. Тэмцээний эхлэл хэсэгт чансааг тэргүүлж байсан Сербийн шигшээ багийн гол оноо түүгч Богдан Богданович гэмтэл авч, тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ цагаас эхлэн тэдний аварга авах мөрөөдөл замхарсан гэхэд буруудахгүй. Тэгвэл өнгөрсөн Олимпын мөнгөн медальтнууд болох Францын шигшээ багийн шинэ бүрэлдэхүүн Гүржийн шигшээ багт хожигдож, аяллаа өндөрлүүллээ. Ингэснээр Европын Аварга шалгаруулах тэмцээний шилдэг 8-д чансааны топ 10-н багаас дөрвөн баг л шалгарч үлдлээ.

Серби, Франц хоёр мултарснаар Германы шигшээ баг аварга авах магадлалаараа тэргүүлж байна.

Үлдээд буй найман багын аварга авах магадлалыг харвал,

  1. Герман
  2. Турк
  3. Грек
  4. Словены
  5. Финланд
  6. Литва
  7. Гүрж
  8. Польш гэж эрэмбэлжээ.

Э.Ариунтөгс

Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, борлуулсан 2 бүлгийн 11 этгээдийг саатуулжээ
Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, борлуулсан 2 бүлгийн 11 этгээдийг саатуулжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.