Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Мандхай: Төсвийн орлогыг 375 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж болзошгүй

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 20 секунд

Энэ сарын 1-нд хуулийн дагуу Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн билээ. Сануулахад, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлтөд:

-2026 онд иргэдийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 50 хувийг буцааж олгоно,

-1 сая төгрөгөөс дээш худалдан авалтын татварын 20 хувийг буцаахаар тусгасан.

2027 оноос буцаан олголтын систем илүү нарийсахаар тусгасан нь:

-500 мянган төгрөг хүртэлх – 100 хувь,

-500 мянгаас 1 сая төгрөг хүртэлхэд – 50 хувь,

-1 сая төгрөгөөс дээш – 20 хувь гэж төлөвлөөд байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Мандхай дээрх тооцоололд ямар эрсдлүүд байгааг тайлбарлажээ. Тодруулбал, "Төсвийн орлого 375 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж болзошгүй.

Өндөр худалдан авалт хийдэг иргэдэд дэмжлэгийн ихэнх хувь очиж болзошгүй. Хэрэгжилтийн явцад далд эдийн засгийг бууруулах зорилго хангалтгүй байх боломжтой байна" гэжээ.

Аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.