Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ий шөвгийн 8 багийн тоглолт 18 цагаас эхэлнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

2025 оны волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 8 багийн тоглолт өнөөдөр орой 18:00 цагаас эхэлнэ. Тодруулбал, шөвгийн 8-д Итали, Бразил, Турк, Япон, Польш, АНУ, Нидерланд, Францын шигшээ багууд шалгаран үлдээд байгаа юм. Шөвгийн наймын эхний тоглолт Нидерланд болон Японы шигшээ багуудын хүчтэй өрсөлдөөнөөр эхэлнэ.

Харин өнөөдрийн сүүлийн тоглолт дэлхийн чансааг тэргүүлэгч Италийн шигшээ болон дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Польшийн шигшээ багуудын хооронд болно.

Өмнөх тоглолтуудыг эргэн сануулахад, Нидерланд өмнөх аварга Сербийг 5 сетийн ширүүн тоглолтоор хожиж дараагийн шатанд шалгарсан. Мөн Франц хүчирхэг Хятадыг шигшээ багийг буулган авч, олон жилийн дараа түүхэн амжилт байгуулсан билээ.

Харин АНУ Канадтай хийсэн тоглолтдоо 3-0 харьцаатай илт давуу хожиж, Турк ч Словениг илүүрхэн хожсоноор шөвгийн 8-д багтсан нь онцлох үйл явдал болов.

Э.Ариунтөгс

“E-Mongolia”-аас англи хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод маргаашаас цахим апостиль гэрчилгээ олгоно
“E-Mongolia”-аас англи хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод маргаашаас цахим апостиль гэрчилгээ олгоно
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна