Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суудлын автомашинууд мөргөлдөж, 54 настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Орон нутгийн замд гурван суудлын автомашин мөргөлдөж, нэг иргэн  хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээСэлэнгэ аймаг, Орхон сум Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлага наймдугаар сарын 31-ний өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж байсан иргэн Э-ын "Land cruiser-300” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ мөргөлдөж иргэн Н /54 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг 19:06 цагт эсэн мэнд гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08-17 цаг хүртэл ажиллана
Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08-17 цаг хүртэл ажиллана
 
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
ПРОКУРОР: 2025 оны тавдугаар сард хэргийг хаах үндэслэлгүй байна гэж үзсэнээр одоо хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.