Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

149 хуулийн төсөл, 12 тогтоолын төсөл батлахаар төлөвлөжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжсэн. Төсөлд нийт 149 хуулийн төсөл, УИХ-ын 12 тогтоолын төсөл тусгасан байна. 149 хуулийн төслөөс 2020 онд 34, 2021 онд 82, 2022 онд 21, 2023 онд 12 төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр заажээ. 

Харин УИХ-ын 12 тогтоолын төслөөс 2020 онд гурав, 2021 онд гурав, 2022 онд дөрөв, 2023 онд хоёр тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл байгаа аж.

Цагдаагийн алба хаагчид угаартаж, осгосон 2 хүний амийг аварчээ
Цагдаагийн алба хаагчид угаартаж, осгосон 2 хүний амийг аварчээ
 
ШУУД: Ой хоёр сартай хүүхэд зөвшөөрөлгүй өдөр өнжүүлэх төвд нас барсан асуудлаар ар гэрээс нь мэдээлэл хийж байна
ШУУД: Ой хоёр сартай хүүхэд зөвшөөрөлгүй өдөр өнжүүлэх төвд нас барсан асуудлаар ар гэрээс нь мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.