Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөө бүтсэн түүхийг танилцуулав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд тус аймгийн Өндөрхангай сумын уугуул, БНМАУ-ын Ардын жүжигчин, Ардын Их Хурлын депутат асан Гомбын Түмэндэмбэрэлийн хөшөө Улаангом хотын Ойрад театрын өмнөх талбайд сүндэрлэлээ. Уран барималч Ж.Түмэнчулууны авторласан 3.5 метр өндөртэй уг хөшөөг ард түмний сэтгэлд мөнхөрсөн дүр төрхөөр буюу тайзан дээр дуулж байгаагаар ийнхүү зохиомжилжээ.

Түүхт ойг тохиолдуулан Г.Түмэндэмбэрэл агсны үр хүүхэд, гэр бүл, нутгийн зон олны санаачилгаар бүтээсэн уг хөшөөний нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, нутгийн зон оролцсон юм. Нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмний бахархалт дуучин, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцаж, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгчийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Г.Түмэндэмбэрэл агсны бага охин О.Хулан, уран барималч Ж.Түмэнчулуун нар угтан авч, хөшөө бүтсэн түүхээс товч танилцуулав.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “НОГООН ХЭРЭМ” мод үржүүлгийн талбайд ажиллалаа
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “НОГООН ХЭРЭМ” мод үржүүлгийн талбайд ажиллалаа
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.