Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, Боловсролын сайд П.Наранбаяртай тус яаман дээр уулзалт хийсэн. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарыг байранд оруулах нэрээр хохироосон гэх асуудлын талаар "I VOICE" сайтын сэтгүүлч асуулт тавьсан.
Харин энэ үеэр маргаан дэгдэж, хоорондын зодоон үүссэн юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас "Өнөөдөр /2025.08.18/ 11.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Боловсролын яам дээр "Сэтгүүлч хүн зодоод байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.