Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваганы нөөц, тарваган тахлыг идэвхжилээс хамааран 6 аймагт ахуйн зориулалтаар тарвага агнах дээд хязгаарын зөвшөөрөл олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

Нийслэлийн байгаль орчны газраас зоонозын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтын тухай мэдээлэл өглөө.

Тодруулбал, Нийслэлийн засаг даргын А/1064 дүгээр захирамжтай холбоотойгоор салбарын яамнаас тушаал шийдвэр гарсныг танилцууллаа.

Нийслэлийн Байгаль Орчны Газар: "Монгол орны тарваганы нөөцийг хамгаалах тархац нутагт халдварт өвчний голомт нутгийг тогтоох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор БОАЖЯ-наас 2021 онд А/193 дугаар тушаал 3 жилийн хугацаатай гарсан. Тус тушаалын хорионы хугацаа 2024 оны байдлаар дууссан. Тарваганы нөөц, тарваган тахлыг идэвхжил зэргийг харгалзан 2025 онд ахуйн зориулалтаар агнах боломж тоо хэмжээний саналыг холбогдох аймгууд ирүүлсний дагуу амьтны тухай хуулийн хорин зургаадугаар зүйлд заасанчлан БОУАӨ-ийн сайдын 2024 оны 12 сарын 25 А/896 тушаалаар ахуйн зориулалтаар агнах, агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг баталсан. Уг тушаалаар санал ирүүлсэн Архангай аймагт 230 ширхэг, Баян- Өлгий аймагт 2100, Говь-Алтай аймагт 540, Увс аймагт 1000, Ховд аймагт 2000, Хөвсгөл аймагт 200 толгой тарвагыг ахуйн зориулалтаар агнуулах шийдвэр гарсан. 2025 онд тарвага агнах дээд хязгаарыг батлуулсан дээрх аймгууд амьтны тухай хуульд заасанчлан холбогдох эрхийн гарал үүслийн бичгийн дагуу ан агнуурийг хийхийг ард иргэддээ сануулж байна. Тиймээс ард иргэдээ анхааруулахад тоо хэмжээний дээд хязгаар батлуулаагүй бусад аймгуудад тарвагыг агнах боломжгүй. Мөн амьтны хуульд зааснаар тарвагыг жил бүрийн 8.20- 10.10-ны өдрийг хүртэлх хугацаанд агнах бөгөөд тэдгээрийн түүхий болон нойтон, халдваргүйжүүлээгүй арьсыг хот суурин газар оруулахгүй байх хуулийн заалттай. Иргэд та бүхэн хууль тогтоомжийг чандлан мөрдөж, эрсдэлээс урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг хүсье" гэв.

Мөн 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн шалган бүртгэх товчоо болон зарим албан буус замуудад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна. Хяналт шалгалтын ажлыг НОБГ, Экологийн цагдаагийн алба, ТЦЕГ, ЗӨСҮТ, болон байгаль орчны газрууд хамтран зохион байгуулна. Энэ онд Улаанбаатар хот руу ордог замаар дээрх байгууллагууд 24 цагаар хяналт шалгалт хийнэ. Дүүргүүд рүү орох албан бус замуудад дүүргүүдийн засаг даргын тамгын газраас хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтын баг 24 цагаар хяналт тавина. Өнгөрсөн оны наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд хоёр сарын хугацаанд 3100 орчим ажилтан албан хаагчид 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг зохион байгуулсан гэх мэдээллийн НОБГ-аас өглөө.

М.Ариунжаргал

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Өндөр хөгжилтэй орнуудад их, дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Өндөр хөгжилтэй орнуудад их, дээд сургуульд зуучилна” гэх залилангаас болгоомжил
 
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт бэлтгэх сургалтыг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.