Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голомт банк ажилтнууддаа урамшуулал олголоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 10 секунд

Голомт банк хагас жил тутам банкны ашигт ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллаж буй ажилтнууддаа ажлын гүйцэтгэлийн дагуу тогтмол урамшуулал олгодог. Үүний дагуу ажлын гүйцэтгэлээ ханган ажилласан ажилтнууддаа 2025 оны эхний хагас жилийн урамшууллыг олголоо.

Мөн банкны ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багийн зүгээс ажилтнуудынхаа цалин хөлс, урамшуулал, эрүүл мэнд, нийгэм ахуйн хөнгөлөлт хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулахад үргэлж анхаарал хандуулан ажилладаг бөгөөд 2025 онд нийт ажилтныхаа цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна.

Түүнчлэн Голомт банк Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анх удаа гурван жил дараалан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан нь банкны “Ажилтан төвтэй банк” зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй санал санаачилга, хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.

Голомт банкны өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй нийт ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье!

Ажилтан та - Хөгжлийн голомт

Хяналтын камергүй хээр замд 32 настай эмэгтэйг дайрч амь хохироон хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоожээ
Хяналтын камергүй хээр замд 32 настай эмэгтэйг дайрч амь хохироон хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоожээ
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.