200 мянган яндантай төр дангаараа тэмцээд ялахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ хамгийн сайн гэсэн арга замаа байгаа эдийн засгийн чадамжиндаа тулгуурлан “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэгчээр гаргасаар бага ч атугай дэвшлүүд гарсаар ирсэн. Үүний хамгийн том жишээ бол 2019-2021 онуудад бид бараг л агаарын бохирдолгүй болж чадаж байсан. Гэхдээ эргээд сайжруулсан түлшээр олсон тэрхүү тэмцэл мухардалд ороод байна.

Өнөөдөр 84000 өрх хамгийн наад захын шаардлага хангах нь битгий хэл ангайгаад уначихсан зуухтай байгаа талаар хотын дарга мэдээлсэн. Эл асуудлыг шийдэхгүйгээр бид мянган сайхан төлөвлөгөө гарган хурал хийгээд өнөөдрийн агаарын бохирлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтыг зогсоож чадахгүй. Иймээс асуудалд илүү нийтийн эрүүл амьдрах эрхийн талаас нь бодитоор хандаж ойрын зайн шийдвэрүүдийг хамгийн оновчтойгоор гаргах шаардлагатай байна.

Мэдээж утаанаас бүрэн салах арга бол нэг ч яндангүй болох. Одоохондоо манай улсад айл бүр цахилгаанаар халаалтаа шийдэх, эсвэл бүх гэр хорооллын айлыг төвлөрсөн дулааны сүлжээнд холбох боломж алга. Дээрээс нь орон сууцны үнэ “хөөсрөөд”, тэнгэрт тулчихсан болохоор байранд орох боломж иргэдэд хомс байна. Тийм болохоор юуны өмнө боломжтой аргаар утааг бууруулах гэж үзэхээс өөр арга байхгүй. Нийт утааны 80 хувийг гаргаж байгаа гэр хорооллыг утаагаа шатаадаг давхар шаталтат технологийг ашиглах нь хамгийн зөв шийдэл хэмээн үзээд байгаа ажээ. Давхар шаталтат технологийн тухайд Монголын төрийн бүхий л байгууллага болон Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНХАУ, ОХУ зэрэг 64 улс орон өөрийн патентиа өгч хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -15 хэм хүйтэн
 
“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!