МЕТРО ХОТ: Уусан бол жолоо бүү барь. Жолооч дууд !!

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Одоогоос нэг сарын өмнө согтуу жолоочийн балгаар явган замаар алхаж явсан 63 настай эмэгтэй амь насаа алдаж, ар гэрт нь нөхөж баршгүй гарз тохиосон. Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн тэр ноцтой осол, цахим орчинд нийтлэгдсэн бичлэг одоо ч нүд хальтрам.

Магадгүй жолооч тасарч унатлаа согтож жолоо бариагүй байсан бол өнөөдөр нэг гэр бүл шинэ оноо элэг бүтэн угтах байлаа.

Мөн л хоёр хоногийн өмнө үүрээр Баянхошууны Хөтөлөөс уруудах замд тоёота приус маркийн жолооч шон мөргөж, хэмхэрсэн ноцтой осол гарсан бол өчигдөр согтуу жолоочоос болж таван хүн эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгээрээ хохирлоо. Оройны 19:00 цагийн орчимд явган хүний гарцаар гарч явсан таван хүнийг тоёота приус маркийн машины жолооч согтуу үедээ мөргөж гэмтээснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Монголчуудын шил шилээ дарсан олон баяр үргэлжилж буй энэ үед тасарч унах шахсан жолооч нар зам дээр давхих болсон нь цагдаа нарын толгойн өвчин болж хүмүүсийг айдаст автуулах боллоо.

Шинэ жилийн баярын уур амьсгал орж, албан байгууллагуудын тэмдэглэлт баяр үргэлжилж байгаа энэ өдрүүдэд хэрэв жолооч та уусан дуудлагын жолооч дуудах, такси барих олон сонголт байгаа. Ямар ч байсан балгасан л бол бүү жолоо барь, машинаа үлдээ гэж гуйя. Өнөөдөр таны баяраар хэн нэгний бүтэн амьдрал дуусаж болдгийг сануулах нь зүйтэй болов уу. Согтуу жолооч хутга барьсан алуурчнаас ч аюултай гэдэг.

Ялангуяа шинэ жилийн баяраа хэтрүүлсэн жолооч нар ХАМГИЙН АЮУЛТАЙ болохыг бид өдөр тутамдаа өөрсдийн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж л харж байна шүү дээ.

Согтуурсан үедээ машин барьж буй жолооч нар “Айраг уусан, ганц пиво уусан, манай гэр энүүхэнд, эргээд орлоо” гэх ч энэ нь санаатайгаар бусдын амь насанд заналхийлж буй үйлдэл болохоо үл ойлгох. Хэнэггүй зангаасаа бол хүний амийг хохироож өөрөө ч хохирч үлдэх нь олон гэдгийг сануулъя.

Ганц балга ч гай дагуулдгийг ухамсарлаж шинэ жилийн баяраа тэмдэглэсэн бол машинаа үлдээх, дуудлагын жолооч дуудах соёлд суралцъя.

Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ
Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ
 
“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
“Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягтлан дуусгав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!