Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Золжаргал: Сибирийн зах зээлд Монголын цемент, барилгын материал, дулаалгын материал өрсөлдөх цаг үе ирнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нэр бүхий гишүүдийн хамт Ховд аймгийн эко цементийн үйлдвэртэй танилцлаа. Тэрбээр "Ховд эко цементийг ажиллуулахын тулд хотын хажууханд байдаг шохойн чулууны ордоос үндсэн түүхий эдээ хангаад, Увсын Наранбулгаас төмрийн хүдэр, хаа байсан Дундговиос гөлтгөнө зөөж авч ирдэг.

Ер нь аливаа нэг үйлдвэрийг дагаад хэд хэдэн уурхай ажиллана. Түүхий эдийг тээвэрчид зөөнө. Үр нөлөө нь зөвхөн тэр үйлдвэртээ биш бүс нутгийн, бүр улсын хэмжээнд гарч ирнэ.

Цементийн дийлэнхийг “шатаасан шохойн чулуу” бүрдүүлдэг. Байгалийн шохойн чулуу-CaCO3 өндөр температурт шохой-CaCO болон хүлэмжийн хий-CO2 болж задардаг. Шатаасан шохойн химийн идэвхтэй болдог учраас ус чийг өгвөл барьцалдан хатуурдаг.

Мэдээж талхыг зөвхөн гурилаар хийдэггүй, өсгөгч, ус, амтлагч хэрэгтэй. Цементийг хийхэд ч нэмэлт эрдэс чулуулаг зайлшгүй хэрэгтэй. Жишээлбэл, төмрийн хүдэр, гөлтгөнө, шавар, занар гэх мэт. Ийм учраас ганц үйлдвэрийг дагаад олон уурхай, тээвэр хөгжиж, олон хүмүүс ажил орлоготой, мэдлэг, туршлагатай болдог.

Нэгэн үе монголчууд гадаадаас цемент авдаг байлаа. Одоо Монгол Улсын цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал хэрэглээнээс бараг хоёр дахин давж байгаа. Монголын цемент экспортод гарч валютын орлого олж ирэх техникийн нөхцөл бүрдсэн. Үйлдвэрлэгчид, худалдан авагч нарын бизнесийн тохироо, стандартын асуудлаас гадна гадаад харилцааны хүрээнд төрөөс анхаарч өгөх хэрэгтэй гэж боддог. Сибирийн зах зээлд Монголын цемент, барилгын материал, дулаалгын материал өрсөлдөх чадвартай. Тэр цаг үе ирнэ дээ" гэв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.