
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Yoon Suk Yeol-ийн эхнэр Kim Keon Hee-г хувьцааны хууль бус үйлдэл, авлига авсан хэргээр баривчлах шийдвэрийг өчигдөр гарчээ. Энэ нь тус улсын түүхэнд анх удаа тэргүүн хатагтай асныг баривчлахыг хүссэн тохиолдол болж байна.
Тодруулбал, прокурорууд түүнийг сэжигтнээр тооцон 12 цаг байцаасныхаа маргааш нь ийм шийдвэр гаргасан аж. Энэ нь экс ерөнхийлөгчийг тойрсон авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ихээхэн хурцадсаныг харуулж байна.
Прокурорууд хатагтай Кимийг автомашины худалдаа эрхэлдэг "Deutsch Motors" компанийн хувьцааг залилсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Сөүл хотын төв дүүргийн шүүх баривчлах хүсэлтийг ирэх долоо хоногийн эхээр хянан хэлэлцэх төлөвтэй байна. Түүний нөхөр Yoon Suk Yeol нь 2024 оны 12-р сарын 03-нд улс орондоо цэргийн дэглэм тогтоохоор оролдсон хэргээр 2025 оны 07-р сарын 10-наас хойш хоригдож байгаа юм.
Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr/.../special-counsel-seeks...