Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэг “Дулаалъя“ хоёрдугаар аянаа эхлүүлж, хамтран ажиллах хувь хүмүүсийг урьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

May be an image of 2 people, sliding door and text that says 'U ว0 ubn p ubn lOV BANHA2 ปวก ulen'Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлээс энэ ондоо багтаан гэр хорооллын 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх төслөө эхлүүлсэн. Энэ төсөлд эхний ээлжид Чингэлтэй, Баянгол дүүрэг хамрагдах юм. Уг төслөөр дамжуулан Чингэлтэй дүүрэг өнгөрсөн өвөл эхлүүлсэн “Дулаалъя” аяныхаа хоёрдугаар хэсгийг эхлүүлж, бэлтгэл ажилдаа оржээ.

May be an image of ‎text that says '‎U Ubn บรก อก U ubn MЮy 6AЙHA? บอก en บ م ubn ul 7ー -‎'‎

Хүйтнээс урьтаж, айл өрхүүдтэй хамтран байшин сууц дулаалах дулаалгын чиглэлээр мэргэшсэн бригад, хувь хүмүүстэй хамтран ажиллах нээлттэй ажлын байр зарлажээ. Сонирхсон иргэд, хувь хүмүүс Чингэлтэй дүүргийн албан ёсны фейсбүүк хуудас руу мэдээллээ илгээх эсвэл өөрийн биеэр дүүргийн байранд ирж уулзах боломжтой юм байна. Аяны хүрээнд мэргэжлийн инженерүүдийн хамт гэр хорооллын айл өрхүүдээр байшин сууцын дулаан алдалтыг хэмжиж, байшин барилгаа хэрхэн зөв дулаалах зөвлөгөө өгч ажиллах юм.

May be an image of speaker and text that says 'Ubha ubn Юy 6AЙHA? U นวด บอก ubn'

ЭЕРЭГ ВИДЕО: Нөхөгддөггүй орон зай, мартагддаггүй хайр гэж бий. Тэр бол аав
ЭЕРЭГ ВИДЕО: Нөхөгддөггүй орон зай, мартагддаггүй хайр гэж бий. Тэр бол аав
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.