Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧД: “Бодлогын уулзалт”-аар ашигт малтмал, газрын тосны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулдаг “Бодлогын уулзалт” энэ удаад “Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага” сэдвийн хүрээнд боллоо.

Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр нар оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хууль эрх зүйн орчин, хайгуул болон ашиглалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Мөн уулзалтад оролцсон дүүргийн удирдлагууд болон төлөөлөгчид ашигт малтмал, газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, байгаль орчны хариуцлага, орон нутгийн оролцоо, цаашдын хөгжлийн бодлоготой холбоотой сонирхсон асуултуудыг асууж, харилцан санал солилцлоо.

Нэг хоногт 3 хүүхэд зам тээврийн осолд өртөж, ГЭМТЖЭЭ
Нэг хоногт 3 хүүхэд зам тээврийн осолд өртөж, ГЭМТЖЭЭ
 
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.