Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн бүртгэлд 80,490 хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэНийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-нөөс бүртгэж эхэлсэн. 2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Өчигдөр орой 17.00 цагийн хооронд 80,490 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ.

Бүртгэлийг 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авах юм.

2025-2026 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

2 настай-30304

3 настай-31843

4 настай-35698

5 настай-37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх ёстой аж.

May be a graphic of text

Интерполын Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байхдаа Монголд орогнож байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
Интерполын Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байхдаа Монголд орогнож байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
 
“Би 13 удаа гадаад томилолтоор, 4 удаа хувийн шугамаар чуулгангүй үед явсан“
“Би 13 удаа гадаад томилолтоор, 4 удаа хувийн шугамаар чуулгангүй үед явсан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.