Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интерполын Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байхдаа Монголд орогнож байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

May be an image of 4 people, newsroom and text that says 'ubn U ubr bn ubn Юy6AИHAR Юy 6AЙHA! UB Ubn U on ubn ubn uln U'

Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа Монгол Улсад хууль бусаар оршин сууж, орогнож байсан тус улсын иргэнийг олж тогтоон баривчилж, энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсаас эх оронд нь албадан гаргах ажиллагааг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоотой шуурхай мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллаж баривчилсан юм.

Уг этгээд нь БНХАУ-д байрлаж, Солонгос Улсын хууль сахиулах байгууллагын ажилтны дүр эсгэн иргэд рүү утсаар холбогдон 590 гаруй сая вон залилсан байна.

May be an image of 1 person and text

Тасганы овооны дөрвөн замын уулзварыг 22.00 цагаас хааж, шинэчилнэ
Тасганы овооны дөрвөн замын уулзварыг 22.00 цагаас хааж, шинэчилнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.