Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдрийн орсон бороонд 116 айлын гэр нурж, хашаа байшингийн дээвэр хууларчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 37 секунд

May be an image of textӨнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсаны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал;

  • Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20 хашаа, 3 байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомнууд болон хүлэмж нурж, үерийн далан сэтэрч, 5 айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, аюулгүй болгосон. Мөн Уулбаян суманд 11 гэр, 1 зөөврийн сууц, Түмэнцогт суманд зөөврийн сууц нурж, 2 автомашины салхины шил хагарсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
  • Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар 21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхины хурд 25-33 м/с хүрч салхилсаны улмаас Аргалант суманд- 7, Баянхангай суманд-36, Лүн суманд-13, Эрдэнэсант суманд-2 буюу нийт 58 айлын гэр, 13 хашаа нурж, 16 автомашины салхины шил хагарсан мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор аймаг, орон нутгаас ажлын хэсгүүд ажиллаж байна.
  • Нийслэл хот орчмоор хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүссэний улмаас СБД-т 1,СХД-т 4, нийт 5 байшингийн дээвэр хууларсан, СХД-т 28, Чингэлтэй дүүрэгт 1, ХУД-т 2 буюу 31 гэр нурсан, СХД-т 1 иргэн гэрт дарагдсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, аюулгүй болголоо.
  • Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт 3 байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, eсны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүллээ.

May be an image of text

May be an image of text that says 'ubn U ubn U ubn Юy6AЙHA? JOY 6AЙHA? U ubn'

ОБЕГ: Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна
ОБЕГ: Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна
 
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
З.Энхболд: Менежментийн төлбөрийн 3 болон 6 хувийг хамгийн их зүтгүүлж батлуулсан хүн бол С.БАЯРЦОГТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.