Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргалаас ДОПИНГ илэрчээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

May be an image of 3 people and textТулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөхөөс 07 дугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас зарлаж байна.

Монголын допингийн эсрэг байгууллагын Нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "2 тамирчны шинжилгээнээс ДОПИНГ илэрсэн, 1 тамирчны шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан" хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал, нэг бөх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал бол нөгөө тамирчинтай холбогдож чадаагүй байгаа тул зарлах боломжгүй гэв.

Харин хариу нь эргэлзээтэй гарсан бөх бол Улсын гарьд Б.Гончигдамба гэв. Түүний шинжилгээний хариуг нягтлахад 3-4 долоо хоног шаардлагатай гэлээ.

“2 тамирчны шинжилгээнээс ДОПИНГ илэрч, нэг бөхийн шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан“
“2 тамирчны шинжилгээнээс ДОПИНГ илэрч, нэг бөхийн шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан“
 
Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхэд 7 гишүүн ЭСРЭГ санал өгсөн. Гэвч энэ материал архивт байхгүй
Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэхэд 7 гишүүн ЭСРЭГ санал өгсөн. Гэвч энэ материал архивт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.