Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэг дэх Сэлбэ гол орчмын хог хаягдлын их цэвэрлэгээ эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

May be an image of French lavender, grass and textАмралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хариуцлагагүй амрагчдын улмаас Улаанбаатар хот орчмын гол дагуух хог хаягдал нэмэгдэж, орчны бохирдол ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ гол дагуух эхний ээлжийн цэвэрлэгээ эхэллээ. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 40 орчим талбайн үйлчлэгч, иргэд хамтран Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх нийт 8,8 км талбайд цэвэрлэгээ хийлээ.

May be an image of 1 person and text

Цэвэрлэгээний явцад ахуйн хог хаягдлаас гадна аюултай хог хаягдал цөөнгүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Тухайлбал, ахуйн газ, архины шил зэрэг нь хэт халж байгаа энэ үед гал түймэр дэгдээх, тэсэрч дэлбэрэх аюултайг Чингэлтэй дүүргийн тохижилтын албанаас сэрэмжлүүллээ. Чингэлтэй дүүрэг нь Сэлбэ гол дагуух зуслангийн бүсэд гурван том хэмжээний төвлөрсөн хогийн цэгтэй учраас амарч зугаалж буй иргэд тус хогийн цэгт ахуйн хогоо хаяхыг уриалж байна.

May be an image of 4 people, grass and text

Хар тамхитай тэмцэх бие даасан хараат бус агентлаг байгуулах ажлыг наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг үүрэгдлээ
Хар тамхитай тэмцэх бие даасан хараат бус агентлаг байгуулах ажлыг наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг үүрэгдлээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.