
Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Нисэхийн сургалтын төв байгууллагдсаны 45 жилийн ойн баяраар Нисэхийн сургалтын төв нь олон ажлуудыг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
√ Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн Gold гишүүн байгууллагын шалгуурыг бүрэн хангаж, гишүүнчлэлийн түвшин ахиулав.
√ Виртуал сургалтын системийг амжилттай нэвтрүүлэв. Энэхүү ажлын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н сургалтыг төрөлжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлсэн виртуал сургалтын платформыг танилцуулах, мөн ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг чадавхижуулах сургалт, өдөрлөгийг 2025.04.23-ны өдөр Улаанбаатар хотын IBIS Styles зочид буудалд зохион байгуулсан.
√ “THE BATTLE” англи хэлний тэмцээнийг салбарын хэмжээнд 2025.05.09-ний өдөр амжилттай зохион байгуулав.
√ Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэнг 2025.05.15-ны өдөр зохион байгуулав.
Мөн Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяраар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу иргэний нисэхийн салбартаа үр бүтээлтэй, олон жил ажилласан дараах шилдэг ажилтнууд төрийн одон медаль, болон бусад шагналаар шагнагдлаа.
“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар:
- Захирал Баярсайханы Золбоо
- Менежер Түдэвийн Оюунбилэг
- Мэргэжилтэн/номын санч/ Саранхүүгийн Батдэлгэр
“БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэгээр:
- Менежер Түдэвийн Оюунбилэг
“ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” тэмдэгээр:
- Ахлах багшлах мэргэжилтэн Сэдэдийн Бадрал
“ИНЕГ-ЫН ХҮНДЭТ АЖИЛТАН”-аар:
- Багшлах мэргэжилтэн Шаравын Бямбадорж
“ИНЕГ-ЫН ХҮНДЭТ ДЭВТЭРТ:
- Ахлах багшлах мэргэжилтэн Дамдинсүрэнгийн Содцэцэг
“ИНЕГ-ЫН ЖУУХ БИЧИГ” шагналаар:
- Багшлах мэргэжилтэн Ганболдын Урангоо