Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Шижирбат: Бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчиж мэдээлэл хийлээ. Допингийн эсрэг дүрмийн зөрчлийг аль нэг холбоо зарлах эрхгүй

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 40 секунд

Энэ жилээс эхлээд 21 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон. Шинжилгээний хариуг өчигдөр орой МҮБХ-ноос зарлаж, 18 аймаг, 3 дүүргийн баяр наадамд шөвгөрсөн 84 бөхөөс шинжилгээ авснаас 4 бөхийн сорьцноос хориглосон бодис илэрсэн хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар спортын тайлбарлагч С.Шижирбат, "Өчигдөр орой Монголын үндэсний бөхийн холбоо Наадмын хууль, Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчөөд мэдээлэл хийлээ.

Монада, Наадмын комисс, МҮБХ гурав чиг үүрэг тусдаа байгууллагууд. Өөрсдөө ажлаа мэдэхгүй дүрэм зөрчөөд байх.

  1. Баяр наадмын үеийн допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйл болон, допингийн эсрэг үндэсний дүрмээр зохицуулдаг
  2. Допингийн эсрэг үйл ажиллагаа нь дараах үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
  • Дээж авах
  • Лабораторид илгээх
  • Хариу хүлээн авах
  • Хариуг тамирчин, спортын холбоодод мэдэгдэх
  • Олон нийтэд мэдээлэх
  • Сонсох ажиллагаа хийх
  • Шийдвэр гаргах

3. Дээр дурдсан үе шатаас допингийн эсрэг үндэсний дүрмийн 8.2 т заасны дагуу сонсох ажиллагаанаас хойших үйл явцыг баяр наадмын комисс зохион байгуулах хороо хариуцна.

4. Бусад үе шатыг допингийн эсрэг байгууллага хариуцах зохицуулалттай.

5. Үндэсний баяр наадам бол үндэсний спортын 4 төрөлт наадам.

Ийм учраас допингийн эсрэг дүрмийн зөрчлийг аль нэг холбоо зарлах эрхгүй. Энэ нь допингийн эсрэг байгууллагын ажил. Бүгдийг нь нэгтгэж байж зарлана гэсэн юм хууль дүрмэнд байхгүй. Хариу цуварч ирсэн ч зарлахыг хориглосон зүйл байхгүй, явцын мэдээллүүдийг Монада өгч байх ёстой.

Олимпийн наадмын шинжилгээний хариунууд хуваариасаа шалтгаалж цуварч гардаг шүү дээ. Гэхдээ дээд зэргийн хурдтай ажиллаж хэдний өдөр шинжилгээ авснаасаа шалтгаалж дор бүр нь хариунуудаа гаргадаг билээ. Ажлаа мэдэхгүй мэргэжлийн бус боловсон хүчинтэй байсаар ирсэн учраас самарсаар ирсэн юмаа.

Мөн хүмүүсийн байнга яриад байдаг юм нь дотооддоо лабортори байгуул гэдэг, өмнө нь ч хэлж байсан, ВАДА-гийн шаардлагыг хангасан итгэмжлэгдсэн лабортори Дэлхийн 28 улсад л байдаг юмаа, манайх шаардлагуудыг хангаж чаддаггүй юмаа.

Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин Улсыг зорилоо
Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин Улсыг зорилоо
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.