Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн агуйг сэргээн босгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Англи-Австралийн “Rio Tinto” энэ оны тавдугаар сард дэлбэлсэн 46 мянган жилийн түүхтэй уугуул иргэдийн агуйн цогцолборыг сэргээн босгох ёстой гэж Австралийн парламентын ажлын хэсэг дүгнэжээ.

“Rio Tinto” Баруун Австрали муж дахь “Juukan Gorge” агуйг төмрийн хүдрийн олборлолтын төслийн бүтээн байгуулалтын үеэр сүйтгэсэн юм.

Ажлын хэсгийн лхагва гарагт танилцуулсан тайланд “Rio Tinto”-гийн гаргасан үйлдлийг “уучилшгүй” хэмээн тодорхойлоод, уламжлалт өмчлөгчдийг хохиролгүй болгох хэрэгтэй гэж тэмдэглэжээ.  “Rio Tinto” түүхэн дурсгалт газрыг сүйтгэснийхээ төлөө удаа дараа хүлцэл өчиж, цаашид энэ чиглэлд анхааран ажиллахаа амлажээ.

Түүнчлэн уг явдлыг хувьцаа эзэмшигчид болон олон нийт ихээхэн зэмлэн буруушаасантай холбогдуулан гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон юм. “Juukan Gorge” нь хүн төрөлхтөн сүүлийн мөстлөгийн үеэс хойш амьдарч байсныг харуулсан үнэ цэнтэй нотолгоо байсан ажээ.

Эх сурвалж: Tass

ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлахаар боллоо
ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлахаар боллоо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.