Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүрэг өглөөний цайны гудамжтай болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу ЕБ-н 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ тун удахгүй нээгдэх талаар тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ

Одоогоор түр үйлчилгээний бэлтгэл, бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа бөгөөд Голден билэгт ХХК нь дүүргийн Засаг даргад "Өглөөний цай" төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна.

Уг хүсэлтэд Өглөөний цай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгажээ.

Мөн ССАЖЗЯ-наас жуулчдад зориулсан гудамжтай болох тухай албан бичгээр ирүүлсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын санаачилсан Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2025 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна.

Тус гудамжинд архи, согтууруулах ундаа, тамхи зэргээр үйлчлэхгүй бөгөөд их хотын иргэн та эрүүл эко өглөөний цайгаа эндээс уух боломжтой аж.

БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна
БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна
 
“Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.