Жил бүр Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүд урт хугацаагаар амардаг билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн зарим зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал,
Өчигдөр буюу 14-нөөс "Хүннү молл", "Хулхан-52", "Наран молл", "Улаанбаатар их дэлгүүр", "Драгон", "ТБД андууд", "Гранд плаза", "Барс-1", "Нарлаг", "Ачлал их дэлгүүр", "1000 нэрийн бараа" худалдааны төв ажиллаж эхэлжээ.
Харин өнөөдөр буюу 15-наас "Дүнжингарав", "Натур", "Барс-2" худалдааны төвүүд тус тус ажиллаж эхлээд байна.