Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн хурандаа О.Ганбат БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЦЕГ-ын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат бригадын генерал цол хүртлээ.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаа;
  • 1998-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2012 онд Эрүүгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Чиглэлийн ахлах төлөөлөгч;
  • 2012-2016 онд Булган аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2016-2017 онд Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2017-2021 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2021-2022 онд Тээврийн цагдаагийн албаны дарга;
  • 2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга;
  • 2024 оны 12 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны даргаар тус тус томилогдсон.

ФОТО: Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол төв талбайд боллоо
ФОТО: Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол төв талбайд боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.