Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар М.Халтарыг томиллоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

May be an image of 1 person, newsroom and textНутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар Магваны Халтарыг томилжээ.

М.Халтар нь 1994 онд “Орхон” их сургуулийг Орчуулагч, нарийн бичгээр баклаврын зэрэгтэй суралцаж төгссөн. 2001 онд “Түшээ” дээд сургуулийг Эрх зүйч-Эдийн засагч мэргэжлээр, 2003 онд МУИС, Хууль зүйн сургуульд Хууль зүйн Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2022 оноос Удирдлагын академид нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр докторантаар суралцаж байна.

📌 Хүүхдийн төлөө Үндэсний газарт Архив бичиг хэргийн эрхлэгч-1994-1997

📌 Монголын хүүхдийн эрхийн төвийн Хуулийн зөвлөх-1997-2000

📌 УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах -2000-2004

📌 Хууль зүйн яамны харьяа төсөл,Төслийн удирдагч- 2004-2005

📌 Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга-2005-2007

📌 Нийслэлийн ИТХ-ын Хэлтсийн дарга 2007-2016

📌 Нийслэлийн ИТХ-ын Ахлах зохион байгуулагч 2016.08-2016-10 сарыг хүртэл

📌 Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт Хэлтсийн дарга 2016-2018

📌 Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар одоог хүртэл ажилласан туршлагатай. Нөхөр, 4 хүүхэд, ээжийн хамт амьдардаг.

М.Халтар нь Төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин, үүрэгт ажлаа хүлээж авлаа.

Б.Цэнд: Үндэсний бөхөөр барилдахаа больж байна. Цаашид үзэгчийн байр сууринаас бөхчүүдээ дэмжинэ
Б.Цэнд: Үндэсний бөхөөр барилдахаа больж байна. Цаашид үзэгчийн байр сууринаас бөхчүүдээ дэмжинэ
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.