
Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны хөшөөг урласан уран барималч Ж.Түмэнчулуун өнөөдөр /2025.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. Тэрбээр өдгөө нэрт дуучин, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг урлаж буй юм. Мөн тэрбээр Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийн Ачир, Хүчир нарын нярай үеийн биеийн бүтээсэн авьяаслаг барималч билээ.
Уран барималч Ж.Түмэнчулуун Архангай аймгийн Хашаат сумын харьяат юм.