Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

34 байгууллага нээх шийдвэрийг ямар судалгаанд үндэслэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын онцгой комиссийн шийдвэрээр ирэх даваа гарагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулан 34 салбарын үйл ажиллагааг сэргээхээр болсон. Эдгээр 34 салбар ААН, байгууллагуудад иргэдийн аж амьдралд зайлшгүй шаардлагатай үсчин гоо сайхны байгууллага, бэлэн хувцас, гар утас худалдаалах зах, худалдааны төв багтаагүй нь иргэдийн гайхшралыг төрүүлээд байна.

Хүйтний эрч өдрөөс өдөрт нэмэгдэж буй үед дулаан хувцас, гутал авах боломжгүй хэвээр. Мөн үсчин, гоо сайхны байгууллагуудыг нээгээгүй атал гэрэл зургийн студийг нээсэн гэх мэт ойлгомжгүй байдлууд үүссэн. Улсын онцгой комисс энэхүү 34 байгууллагыг ямар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонгосон нь тодорхой бус байна.

Олон улсад коронавирусний тархах эрсдэлийг ААН, байгууллагуудын дунд эрэмбэлэн гаргажээ. Ийнхүү эрэмбэлэхдээ эрсдэлийг багаас ихрүү нь 1-10 оноогоор дүгнэснийг танилцуулж байна.

Энэхүү эрэмбийн дагуу эрсдэлийн үнэлгээгээр 8 оноотой буфет (өөртөө үйлчлэх зоогийн газар)-уудыг нээж байгаа бол эрсдэлийн үнэлгээ бага 4 оноотой музей, номын санг нээх чиглэл өгсөнгүй.

Үсний өнгөнөөс болж эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн цуцлагджээ
Үсний өнгөнөөс болж эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн цуцлагджээ
 
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.