Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

May be an image of 5 people and textМонгол Улсын Төрийн далбаа тээгч, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар–Шанхай чиглэлд шууд, хуваарьт нислэг үйлдэж эхэллээ. Уг чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямбар гарагуудад тогтмол нислэг үйлдэнэ.

Шинэ чиглэл нээх нь тухайн хоёр орны аялал жуулчлал, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэхийн зэрэгцээ зорчих нөхцөлийг хялбарчилж, хоёр улсын эдийн засгийн уялдааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ үе шаттайгаар өргөтгөж, бүс нутгийн стратегийн гол төвүүд рүү нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд Шанхай чиглэлд шууд нислэг нээснээр зорчигчид БНХАУ-ын худалдаа, санхүүгийн төв болох тус хот руу богино хугацаанд, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж байгаа юм.

May be an image of 5 people and text

Шанхай чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон тийзийн мэдээллийг МИАТ ТӨХК-ийн албан ёсны вэбсайт, фэйсбүүк хуудас, мэдээлэл лавлагааны 11-333-999 дугаар, тасалбар түгээврийн төвүүд, болон Зорчигчийн тийз борлуулагч агентуудаас авах боломжтой.

May be an image of 5 people and text

ЗГ ээлжит бусаар хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ
ЗГ ээлжит бусаар хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ
 
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.