Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОМ: Сайд Б.Чойжилсүрэнгийн 10 тэрбум төгрөгийн орлого 5 тэрбум төгрөгөөр буурч, 9 тэрбум төгрөгийн авлагаа бүрэн авч дуусжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

May be an image of 1 person and text that says 'Ubn en U U 6 ubn y6AЙHA? KOY 6AЙHA? บวก จก U U ubn บ bn さん 您文 ubn'УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн ХОМ-ийг танилцуулж байна.

Тэрбээр 2023 онд өөрийн орлогоо 10 тэрбум 50 сая гэж мэдүүлж байсан бол 2024 онд орлого нь 5 тэрбумаар буурч, 5 тэрбум 62 сая төгрөг болсон байна. Гэр бүлийн орлого нь мөн 5 сая төгрөгөөр буурч, 63 сая төгрөгөөс 57 сая төгрөг болжээ.

2023 онд ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй байсан бол 2024 онд 944 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 2 авто зогсоол, 1 баригдаж дуусаагүй барилга байгууламжтай болсон байна.

Тээврийн хэрэгсэлгүй. 4 сая төгрөгөөр үнэлэгдэх 6 адуутай. Үнэт эдлэлгүй, газаргүй хэвээрээ. 190 сая төгрөгийн хадгаламж нь 334 сая төгрөг болж нэмэгдсэн. 9 тэрбум төгрөгийн авлагаа бүрэн авч дуусжээ.

Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт улс орон даяар эхэллээ
Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт улс орон даяар эхэллээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.